СОЛОНГОСТ ГАЦСАН ИРГЭДИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 15-НД ТАТАЖ АВНА

Бусад

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар ирэх 15-нд тусгай үүргийн нислэгээр Сөүлээс иргэдээ татаж авна хэмээн мэдэгджээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа БНСУ-д гацсан иргэддээ яаралтай туслахыг шаардаж УОК-т албан бичиг хүргүүлээд байсан юм. Түүний шаардлагын хариуд УОК-оос “Хүндэтгэх шалтгаантай 34 иргэнийг тусгай үүргийн нислэгээр эх орондоо авчирсан. Мөн энэ сарын 15-нд тусгай үүргийн нислэг үйлдэж, Сөүлд гацсан иргэдээ авахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн байна.