АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АШИГЛАЖ БАЙГАА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДТЭЙ ТАНИЛЦЛАА

Нийгэм, Эдийн засаг

  Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр албаны хэмжээнд ашиглаж байгаа аврах ажиллагааны багаж, хэрэгслүүд болон Онцгой байдлын байгууллагын ууган анги Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг сонирхсон юм. Онцгой байдлын байгууллага нь  нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд түүхийн энэ хугацаанд Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг удирдан хэрэгжүүлэхээс гадна олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна. Монгол цэргийн нэгдсэн холбоо нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагч, ахмадуудын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.