ЭРДМИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Бусад

   Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Ган зам 179-р цэцэрлэгийн салбар бүлгийн хүүхдүүд өнөөдөр /2024.05.30/ эрдмийн баяраа тэмдэглэлээ. 

Салбарын сайдын санаачилгаар нээсэн тус цэцэрлэгт 2-5 насны хүүүхдийн 2 бүлэг нийт 50 хүүхдийн хүчин чадалтай.

Мөн сургуулийн өмнөх боловсролын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн төдийгүй сурч хөгжих хамгийн ээлтэй орчныг бүрдүүлсэн юм.

Тус цэцэрлэгт Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдын 28 хүүхэд, УБТЗ-ын зүтгүүрийн депогийн 22 хүүхэд нийт 50 хүүхэд хамрагдаж байна.