Чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй 2.5 тонн даршилсан ногоог хураалаа

Бусад

Замын-Үүд боомтоор  энэ сарын 21-ний өдөр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй 2,5 тн даршилсан ногоог хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлэн хурааж аваад байна.