МБНХ: “COVID-19”-ийн сөрөг нөлөө барилгын салбарт мэдрэгдэж эхэлсэн

Улс төр

“COVID-19” цар тахлын сөрөг нөлөө барилгын салбарт мэдрэгдэж эхлээд байгааг салбарынхан онцолж байна.

Тухайлбал: энэ онд төлөвлөсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх барилгын салбарын ажлуудын эрч удаашрах, мөн томоохон орон сууцны төслүүд зогсонги байдалд орж байна. Харин логистикоос шалтгаалж барилгын материал ханган нийлүүлэлт саатаж байгаа хэдий ч импортын барилгын материалын хомсдолоос шалтгаалсан хүндрэл барилгын салбарт одоохондоо гараагүй байгаа гэсэн юм.

"Ихэнх барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэж байгаа тул их бүтээн байгуулалтын гол суурийн ажил, каркас болон үндсэн угсралтын ажлуудыг энэ хэцүү цаг үед бүрэн явуулах боломжтой"-г Монголын барилгачдын нэгдсэн холбооноос онцолж байна.

Харин "Барилгын салбар дахь өмнөх хямрал бүрэн арилаагүй байхад дараагийн хямрал тохиолоо" гэж “Барилга Эм Эн” компани мэдээлж байсан юм.