УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон баталлаа. Ингэснээр Монгол Улсын өр нэмэгдэж 40 жилийн хугацаанд энэ өрийг төлөх юм.
Ингэхдээ хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд зээлийн хүү нь 1 хувь байна. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлж зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү болох юм байна.
Энэ тухай хуулийн төслийн танилцуулгад дурджэ
0 Сэтгэгдэл