COVID-ВАКЦИН ХИЙЖ БАЙСАН ХҮРЭЭЛЭНД ТҮЙМЭР ГАРЛАА

Дэлхийн мэдээ
Энэтхэгт коронавирусийн эсрэг вакцин бүтээж байсан Пуна хот дахь хүрээлэнд түймэр гарч таван хүн амь алдлаа гэж Hindustan Times хэвлэл нэгдүгээр сарын 21-нд мэдээллээ. Барилгаас дөрвөн хүнийг аюулгүй газарт гаргаж амжжээ.
Нас барсан хүмүүс нь түймэр гарах үед тус хүрээлэнгийн шинэ байранд ажиллаж байсан ажилчид байсан гэж Пуна хотын дарга Мурлидхар Мохол мэдэгдсэн байна. Орон нутгийн Эрүүл мэндийн яам гал гарсан шалтгааныг гагнуурын ажлаас болсон гэж мэдээлжээ.
Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Адар Пунавалла энэ гал түймэр тус хүрээлэнгийн сийвэн үйлдвэрлэлийн хүчин чадал, бусад үйл ажиллагаанд хохирол учруулаагүй гэж мэдэгдсэн байна. Сийвэнгийн энэ хүрээлэн дэлхий дахинд вакцин үйлдвэрлэлийн томоохон нэгж юм.