Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

Улс төр

Засгийн газрын өнөөдрийн ээлжит  хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Үүнд:

  • Концессын нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай
  • Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төв байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл
  • Журам батлах тухай
  • Иргэнд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай
  • Үндэсний хөтөлбөр батлах тухай
  • Жагсаалт батлах тухай
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Жагсаалт батлах тухай
  • Бусад асуудал*
  • Шатахууны хяналт шалгалтын тухай танилцуулга
  • “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилтийн тухай танилцуулга
  • Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн тухай танилцуулга
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухай танилцуулга
  •  Эрчим хүчний салбарын 2019-2020 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга.