Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 4 сарын байдлаар 2.9 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 тэрбум орчим буюу 30.8 хувиар буураад байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Өнгөрсөн 4 сарын байдлаар 1.3 тэрбум гаруй ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь түрүү жилийн мөн үеийнхээс 45.3 хувиар багасаад байна. Нийт экспортод эрдэс бүтээгдэхүүн 87.8, сувд, үнэт болон хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйл 5.9, арьс шир түүхий эд, ангийн үслэг эдлэл 5.1 хувийг тус тус эзэлж байна. Мөн хугацаанд манай улс 1.5 тэрбум гаруй ам.долларын бараа, түүхий эд импортлоод байна. Үүнийг өмнөх жилийн эхний 4 сартай харьцуулахад импорт 179.9 сая ам.доллароор буюу 10.2 хувиар буурчээ.
Импортын бүтээгдэхүүнд автомашин, техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, цахилгаан хэрэгсэл 21.1, нефтийн бүтээгдэхүүн 21.7, мал амьтан, ургамлын гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн 12.5 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс гадна манай улс олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 28.7, гадаадын хөрөнгө оруулалтаар 74 сая ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн хүлээн авчээ. Экспортын 89.5 хувь БНХАУ-д ногдож байна. Мөн импортын бүтээгдэхүүний 31.5 хувь БНХАУ-д, 30.5 хувь ОХУ, 7.5 хувь Япон улсад ногдож байна.
1 Сэтгэгдэл
tadalafil 10mg <a href="https://ordergnonline.com/">buy tadalafil 10mg sale</a> ed pills that work