Дашбалбар сумын төвийн хойно шинэ гүүр барина

Нийгэм, Эдийн засаг

Энэ онд Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын Улз голд шинэ бетон гүүр барих ажлыг улсын төсвөөр хэрэгжүүлнэ. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр Дашбалбар суманд ажиллаж, Улз голын дээгүүр барих шинэ гүүрийг төсөвт өртөгт багтаан хэрхэн барих талаар мэргэжлийн байгууллагууд, сум орон нутгийн удирдлагуудтай харилцан санал солилцож, чиглэл өглөө. 

Шинэ гүүрийг барьж, ашиглалтад оруулснаар сумын төв, баг хооронд иргэд бороо усанд хүндрэлгүй зорчих боломжтой болж, иргэдийн олон жилийн хүлээлт болсон асуудал шийдэгдэх юм байна.