Армян улс дайны байдалд шилжлээ

Улс төр

Армян улс дайны байдалд шилжлээ гэж тус улсын Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдлээ. “Армяны засгийн газар дайны байдалд шилжиж бүх нийтийн дайчилгаа зарлалаа. Энэ шийдвэр олон нийтэд зарласнаар хүчин төгөлдөр болно. Цэргийн бие бүрэлдхүүнийг орон нутгийн цэргийн комиссариатын газрууд бэлэн байдалд оруулна” гэж Пашинин фейсбүүк хуудсандаа бичжээ.

Өнгөрсөн ням гарагттус улсын Нагорно-Карабах мужийг дайны байдалд шилжүүлэн, бүх нийтийн дайчилгаа зарласан юм. Энэ муж руу Азербайжаны талаас дайрч эхэллээ гэж ням гаргийн өглөө Ерөнхий сайл Никол Пашинян мэдэгдсэн.
Азербайжаны засгийн газар армяны зүгээс их буугаар галлаж цэргийн албан хаагчид амь үрэгдлээ гэж мэдээлсэн юм. Ер нь хоёр талаас цэрэг, энгийн иргэд шархдаж, амь үрэгдсэн мэдээлэл байна.