Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, чиглэл өглөө

Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг иргэдийн асуудалтай өдөр бүр тулж байдаг хууль хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, чиглэл өглөө.

Улс орны эрх ашигт санаатай болон санамсаргүйгээр халдах, бусдын нэр төрд халдах, мөн иргэдийн гомдлын мөрөөр хянаж шалгах үйл явцад хараа хурц, хариуцлагатай, цаг алдалгүй ажиллах хугацаатай үүрэг өглөө.