Засгийн газар хуралдаж байна

Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.16/ хуралдана. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. Улсын онцгой комиссын саналын дагуу өнгөрсөн Даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-н хүртэл, боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ээс, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллага, спорт, урлагийн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Ингэснээр хязгаарлалттай байсан үйлчилгээний байгууллагууд, боловсролын байгууллагууд, урлаг, спортын арга хэмжээнүүд хэвийн горимд шилжиж байна гэсэн үг юм.