Хандивын мөнгөөр нэгнээ шагнасан дарга нартаа ямар хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа!!!!!!

Улс төр

Хамгийн ихээр хөгжиж, харьцангуй ихээр цуглардаг болсон ХАНДИВ гэдэг арга хэмжээ адаг сүүлд нь намын нэрээр улс төрд шургасан “өгзөг долоож” албан тушаал хашигчдын “тэжээл болсныг харах үнэхээр гунигтай. Ядуу иргэд нь идэх хоолоо хасан, үр хүүхдүүдээ хоосон хонуулан байж таван цаас хандивлахад төрөөсөө ч баян “ноход” нь улс төрийн татаасаар өөртөө шагнал болгож, гэдсээ цүдийж, хөлөө тахийтал цусалж байгаа нь тэгээд шударга ёс уу, Хүрэлсүх сайд аа...

Монголын хамгийн увайгүй зүйлийн нэг улс төрчдийн араншин байдаг. Их бага гэхгүй, идэх л боломж байвал гэр рүүгээ зөөж, гэдсэндээ чихэж, карт руугаа шилжүүлдэг, улайхгүй хулгайчид өнөөдөр улс төр нэрээр төрийн бүхий л албан тушаалд шургаж, тэгээд зогсохгүй үүссэн асуудал бүхний ард өнөө л хэд зогсч байдаг. Цадна гэж байхгүй шигээ зогсоно гэж байхгүй. Шударга төрх эсгэнэ, ажил хийж буй ая харуулна. Энэ хэрээр илүү ихээр өөртөө чихэж, өрөөлийн хоолыг хулгай хийнэ. 

Ковид дэлхий нийтийг түгшээж буй. Манай улс дотроосоо халдварт өвчин гаргаагүй ганц улсаар дэлхийд бүртгэгдэж, тэр хэрээр дотоод, гадаадын улс орнуудаас энэхүү аймшигт цар тахлыг даван туулахад зориулан хөрөнгө босгож буй. Хандив ч хязгааргүй урсаж, найман настай хүүхдүүдээс 80 настай асрамжийн газрын хөгшид хүртэл тэтгэврээ хандив болгож, Монгол Улсын Онцгой комисст өгсөн...

Харамсалтай нь иргэдийн идэх хоолоо хасан байж өгч байгаа тэр сайхан сэтгэл улс төр ярьж, үнэтэй костюм өмссөн, дээшээ дарга нарт хөлөө хугалах шахаж долигнож доошоо иргэддээ шүдээ ирлэх шахам ярдагладаг хэдэг дарга нарт сая, саяараа тараагдсан байх юм. Ичих нүүргүй энэ хэдэн дарга нарыг яана вэ. Хандиваас сая төгрөгийн урамшуулал авсан дарга нарын дунд дундаж амьдралтай нэг ч хүн байхгүй. Бүгд салбар бүртээ хамгийн өндөр шатлалаар цалин авдаг, доороо 100 хүртэл мэргэжилтэн ажилтан ажиллуулдаг. Утсаа чагнаж, улсаа удирдаж байгаагаа гайхсан шарсан мах, сайхан дарс, ам уралдсан улс төр, дээд дарга нарын татаас болсон дарганцарууд байгаа нь дэндүү гутамшиг бас гамшиг юм. 

Нэр бүхий алблан тушаалтнуудын АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигчиддээ зориулан гаргаж байна. Та бүхэн нэгийг тунгааж, хоёрыг бодно биз. Мөн монголчууд бид хэдий болтол өөрөөсөө дорой нэгнийг өөрсдийн үлгэрээр “амилуулж” тахин шүтэн доромж­лог­дон явах ёстой вэ гэдгээ ч бас бодолцож үзвэл зүй ёсны хэрэг санагдав. 

 

С.Баяр