ХЭҮК-ын ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаж байна

Улс төр

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр 7-19-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт ажиллаж, хүний эрхийн хяналт шалгалт, сургалтуудыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг Ховд аймагт ажилласан эхний өдөр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, хамгаалах байрны орчин нөхцөл, бэрхшээл, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ, хяналт шалгалт явуулав.

Тус аймагт шинээр баригдсан Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах түр байр нь хүний эрхэд ээлгүй, зориулалтын бус барилгын зураг төслөөр баригдсан, хохирогчийн аюулгүй байдал, хамгаалалтын стандарт шаардлагад нийцэхгүй зэрэг нөхцөл байдалтай байна.