Төрийн банкны АТМ-аас алдагдсан их хэмжээний мөнгийг тус банкны ажилтан хулгайлсан нь тогтоогджээ

Эрэн сурвалжлах

Өнгөрсөн оны есдүгээр сард Төрийн банк АТМ-аасаа их хэмжээний бэлэн мөнгө алдсан хэрэг гарч байв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг, Зурагтын шинэ эцэст байрлах Төрийн банкны АТМ-аас 50 гаруй сая төгрөг хулгайд алдагдсан аж. Цагдаагийн албан хаагчид жил гаруй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсаны эцэст мөнгө хулгайлсан гэмт этгээдийг илрүүлсэн байна.

Уг этгээд нь Төрийн банкны ажилтан 36 настай Д гэгч байжээ. Хэргийг үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.