ЗҮҮНБАЯН-ТАВАНТОЛГОЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД ЗҮТГҮҮР ВАГОН ОСОЛДЖЭЭ

Эрэн сурвалжлах

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд өнгөрсөн шөнө /2022.09.28/ ачааны зүтгүүр вагон осолджээ. Тус цуваанд 17 вагон байсан аж. Одоогоор ослын шалтгаан, хохирол тодорхойгүй байгаа бөгөөд ослын газар руу холбогдох газрын ажлын хэсэг явсан байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг энэ оны гуравдугаар сарын 05-ны өдөр эхлүүлж байсан. Тодруулбал тухайн өдөр 3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, Замын-Үүд боомтод хүргэж байв.

Улмаар 2019 оноос эхэлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байна. Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд,

Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байна. Төмөр зам баригдсанаар орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ гэж албаныхан үзэж буй юм.