ЗАСГИЙН ГАЗРЫГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦРОХЫГ ШААРДЛАА

Улс төр

Ардчилсан залуучуудын холбооноос Төрийн ордны гадаа мэдээлэл хийж, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардлаа.

 АН-ын залуус ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг иргэдэд нэр хоч зүүн, ялгаварлаж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн нийтлэг зарчим болон Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад:

 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХНХ-ын сайд Д.Сарангэрэл нар ард түмнээс уучлалт гуйх

-Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдаас огцруулах

-Засгийн газар хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг тусгажээ.

 

Тэд Монгол Улсад ёсзүй, хариуцлагын тогтолцоо байдаггүй, нам гэдэг бүлэглэлийн дор биенээ хаацайлан өнгөрөөдөг байдлыг таслан зогсоох ёстой хэмээн үзэж байна.