ӨНӨӨДӨР НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ-Д УСНЫ БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ц.УРАНЧИМЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Улс төр
БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ БОАЖЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд иргэдэд мэдээлэл өгөх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-д газар, хэлтсийн дарга нарыг ээлжлэн ажиллах үүрэг өгсний дагуу тогтсон хуваарийн дагуу ажиллаж байна.
Өнөөдөр Усны бодлого зохицуулалтын дарга иргэдтэй уулзаж, мэдээлэл өгөх юм. Тус газраас сар бүрийн 4 дэх 7 хоногийн Лхагва гарагт тогтмол ажиллах тул иргэд, аж ахуй нэгжүүд нээлттэй мэдээлэл авах боломжтой.
Холбогдох асуудлын хүрээнд яамны тусгай дугаар117 болон 51-261966 дугаараар мэдээлэл, тодруулга авна уу. Маргааш Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа ажиллана.