Д.Гэрэлийг тагнуулын даргаас чөлөөлөв

Улс төр

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-нд мөн чөлөөлөгдөж байсан. Харин 2017 онд дахин томилогдож, гурван жилийн дараа ийнхүү чөлөөлөгдөж байгаа юм. Уг албан тушаалд хоёр удаа томилогдож, хоёр удаа чөлөөлөгдсөн Д.Гэрэл нь ерөнхий боловсролын дунд сургуулиа Улаанбаатар хотод дүүргэж, Орос гуравдугаар сургуулийг төгсөн, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн байна. Тэрбээр, НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.

С.БАЯР