Хөл хорионы хугацааг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Улс төр

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.08.25) 10:00 цагт болно. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах тухай хэлэлцэх юм. Тус комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулдаг журамтай.

Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан бөгөөд ирэх Даваа гаригт өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаа билээ.