Өмгөөлөгч С.Нарангэрэл Хууль зүйн сайдад зөвлөнө

Улс төр

Олон нийтэд өмгөөлөгч хэмээгддэг С.Нарангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын орон тооны зөвлөхөөр ажиллахаар болжээ. Х.Нямбаатар сайд болсны анхны тушаалаараа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг орон тооны зөвлөхөөр томилсон байна. С.Нарангэрэл нь хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич, профессор цолтой. 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн Зочин Профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд МУИС-ийн Эмирет Профессор цол хүртсэн.