Орон нутаг дахь их дээд сургуулиудын тулгамдсан асуудлуудыг судлана

Улс төр

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллаж байна. Энэ үеэр тэрбээр МУИС-ийн Завхан сургуулийн ажилтай танилцлаа. Тус сургууль 960 оюутны хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар бакалавр, магистрын ангид 225 оюутан суралцаж байна. Их дээд сургуулийн элсэлтийн квотод хязгаар тогтоодоггүйгээс оюутны тоо орон нутагт буурчээ. Тиймээс дээрх зохицуулалтыг өөрчлөх, орон нутагт чадварлаг багш боловсон хүчнийг татах, оюутнуудын сурах идэвхийг дэмжих шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд хэллээ. Ерөнхий сайд орон нутаг дахь их дээд сургуулиудын тулгамдсан асуудлуудыг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж, саналыг ойрын үед хэлэлцэхээр боллоо.