Дэд сайд нарын ХОМ: М.Баярмагнай ₮2.5 тэрбумын орон сууцтай бол Г.Ганбаяр ₮450 саяын хадгаламжтай

Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмын өмнө танхимаа бүрдүүлж, сайд нараа томилон Гадаад харилцааны дэд сайдаар Ц.Мөнхжинг томилсон. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт үлдсэн 13 яамны дэд сайд нарыг томилов.

ЕРӨНХИЙ САЙДЫН 4 ЗӨВЛӨХ ДЭД САЙД БОЛОВ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд нарын томилгоог хийхдээ өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан дөрвөн хүнийг дэд сайдаар томилжээ. Тодруулбал,

  • Батлан хамгаалахын дэд сайд болсон Б.Баярмагнай 2020 оноос МАН-ын даргын зөвлөхөөр
  • Гадаад харилцааны дэд сайд Ц.Мөнхжин 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгааг танилцуулгад нь дурдсан байна.

Мөн 2016 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажиллаж байсан С.Мөнгөнчимэгийг дахин дэд сайдаар томилов. Ингэхдээ салбарыг нь сольж, Сангийн дэд сайд болгосон. Улиран томилогдсон бас нэг эрхэм бол Г.Ганбаяр. Тэрбээр 2018 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажилласан бөгөөд одоо Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллахаар болж байна. Шинээр томилогдсон дэд сайд нарын товч намтрыг ЭНД дарж үзнэ үү.

ХАМГИЙН ӨНДӨР ХАДГАЛАМЖТАЙ НЬ Г.ГАНБАЯР ₮450 САЯ, ХАМГИЙН ИХ ЗЭЭЛТЭЙ НЬ М.БАТБАЯР ₮1.3 ТЭРБУМ

14 дэд сайдын 8 нь Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Дэд сайдаар ажиллаж байсан хоёр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч тэргүүтэй найман дэд сайдын 2019 оны ХОМ-ыг хүргэж байна.

Дэд сайд Ц.Мөнхжин 135 сая төгрөгийн орон сууц, гражтай, 56 сая төгрөгийн зээлтэй

2008 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн Ц.Мөнхжин төрийн албанд нийт 13 жил ажилласан. Түүний хувьд 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 гражтай бөгөөд RX 350 автомашиныхаа үнэлгээг ХОМ-тээ бөглөөгүй байна.

  • Өөрийн орлого: 26,807,280 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 6,000,000 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 135,000,000 төгрөгийн 1 орон сууц, 1 граж
  • Тээврийн хэрэгсэл: Lexus, RX 350- 1
  • Хадгаламж: 40,430 төгрөг
  • Зээл: 56,000,000 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Жьюнь Бьюти ХХК 100%

ЦЕГ-ын даргаас дэд сайд болсон С.Баатаржав 470 сая төгрөгийн 2 орон сууцтай

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал С.Баатаржав 1990 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн. Улсад 28 жил ажиллаж буй түүний хувьд 470 сая төгрөгийн 2 орон сууц, 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, автомашингүй. Түүний ХОМ-т Эрдэнэс таван толгой ХК-ийн 3216ш хувьцаанаас өөр компани, нөхөрлөлд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй гэжээ.

  • Өөрийн орлого: 44,470,880 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 15,199,750 төгрөг
  • Орон сууц барилга, байгууламж: 470,800,000 төгрөгийн 2 орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: Байхгүй
  • Мал аж ахуй: Байхгүй
  • Газар: 29,000,000 төгрөг
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 80,000,000
  • Хадгаламж: 14,971,070 төгрөг
  • Зээл: 64,000,000
  • Компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК-ийн 3216ш хувьцаа

Дэд сайд С.Мөнгөнчимэг 42 төгрөгийн тээврийн хэрэгсэл, 65 сая төгрөгийн малтай

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаас Сангийн дэд сайд болон өөрчлөгдсөн С.Мөнгөнчимэг 2002 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-д улс төрийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. УИХ-ын гишүүний туслах, зөвлөх, МИАТ ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга хийж байсан тэрбээр 200 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, 65 сая төгрөгийн мал аж ахуй, 51 сая төгрөгийн хадгаламжтай.

  • Өөрийн орлого: 24,335,820 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 70761.42
  • Орон сууц, барилга байгууламж: 200,000,000 төгрөг
  • Тээврийн хэрэгсэл: 42,000,000 төгрөгийн Volkswagen, Touareg- 1
  • Мал аж ахуй: 65,000,000 төгрөгийн Адуу-36, Үхэр-13, Хонь-62, Ямаа-50
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 15,000,000 төгрөг
  • Хадгаламж: 51,504,740 төгрөг
  • Зээл: 18,500,000 төгрөг
  • Компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Таван толгой ХК-ийн 3216ш хувьцаа

Г.Ганбаяр ХОМ бөглөсөн дэд сайд нараас хамгийн өндөр үнэлгээтэй орон сууцтай, хамгийн өндөр хадгаламжтай

Буйран дээрээ үлдсэн БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр орон сууцны үнэлгээгээр ХОМ-ээ өгсөн дэд сайд нараас толгой цохиж байна. Тэрбээр 775 сая төгрөгийн 2 орон сууц, 140 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 30 сая төгрөгтэй тэнцэх мал, 450 сая төгрөгийн хадгаламжтай. Харин компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй. Ажилласан байдлыг нь авч үзвэл 2001 онд УИХ-ын Тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтан, ТВ5 телевизэд ерөнхий менежер, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хэлтсийн дарга, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын УЗ-д хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн, газрын даргаар ажиллаж байжээ.

  • Өөрийн орлого: 93,751,470 төгрөг
  • Гэр бүлийн орлого: Байхгүй
  • Орон сууц, барилга байгууламж: 775,000,000 төгрөгийн 2 орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: 140,000,000 төгрөгийн Toyota, Land Cruiser 200- 1
  • Мал аж ахуй: 30,000,000 төгрөгийн 36 үхэртэй
  • Газар: 1,000,000 төгрөг
  • Үнэт эдлэл: Байхгүй
  • Хадгаламж: 450,000,000 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Байхгүй

Соёлын дэд сайд М.Батбаяр 454 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай

Шинээр байгуулсан Соёлын яаманд дэд сайдаар ажиллах болсон М.Батбаяр 2019 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй. Архиктор мэргэжлээрээ улсад, хувийн хэвшилд удирдах түвшний ажил эрхэлж байсан тэрбээр 454 сая төгрөгийн 1 орон сууц, 1 зуслангийн байшин, 1 үйлчилгээний зориулалттай барилгатай. 70 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 65 сая төгрөгийн малтай.

  • Өөрийн орлого: 28,464,820 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 31,657,300 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 454,000,000 төгрөгийн 1 орон сууц , 1 зуслангийн байшин, 1 үйлчилгээний зориулалттай барилга
  • Тээврийн хэрэгсэл: 70,000,000 төгрөгийн Lexus, RX 350- 1
  • Мал аж ахуй: 64,000,000 төгрөгийн Адуу-70, Үхэр-40, Хонь-100, Хурдан удмын адуу-3
  • Газар: 11,500,000 төгрөг
  • Үнэт эдлэл: 35,000,000 төгрөг
  • Хадгаламж: 4,501,200 төгрөг
  • Авлага: 50,000,000 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Таван толгой ХХК-ийн 4288ш хувьцаа, 10 хувь

Говьсүмбэр аймгийн Засаг даргаас ХХААХҮ-ийн дэд сайд болсон Г.Батсуурь 316 сая төгрөгийн малтай

2016 оноос хойш Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан Г.Батсуурь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болсон. 1996 онд Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн засварчингаар ажлын гараагаа эхэлж, аймгийн Засаг дарга хүртлээ дэвшсэн М.Батсуурь 692 сая төгрөгийн 4 орон сууц, 2граж, 2 өвөлжөөтэй. 316 сая төгрөгийн малтай тэрбээр хадгаламжиндаа 171 сая төгрөгтэй.

  • Өөрийн орлого: 72,911,080 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 29,500,000 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 692,750,000 төгрөгийн 4 орон сууц, 2 граж, 2 өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт...
  • Тээврийн хэрэгсэл: 91,000,000 сая төгрөгийн LEXUS RX330- 1, Toyota, Camry- 1
  • Мал аж ахуй: 316,130,000 төгрөгийн Тэмээ-17, Адуу-127, Хонь-267, Үхэр-23, Ямаа-96
  • Газар: 72,000,000 төгрөг
  • Хадгаламж: 171,272,230 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа

М.Баярмагнай 2.5 тэрбумын орон сууц, 916 саяын авлага, 1.3 тэрбум төгрөгийн зээлтэй

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга М.Баярмагнай Засгийн газрын томилгоогоор Эрчим хүчний дэд сайд болсон. 1999 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2.5 тэрбумын орон сууц, барилга байгууламжтай, 916 сая төгрөгийн авлагатай, 1.3 тэрбум төгрөгийн зээлтэй.

  • Өөрийн орлого: 32,954,130 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 28,860,000 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 2,584,416,300 төгрөгийн 2 орон сууц, 1 зуслангийн байшин
  • Тээврийн хэрэгсэл: 115,000,000 төгрөгийн Prius XW30- 1, Lexus, 570- 1
  • Газар: 20,000,000 төгрөг
  • Үнэт эдлэл: 10,000,000 төгрөг
  • Хадгаламж: 50,148,220 төгрөг
  • Авлага: 916,012,070 төгрөг
  • Зээл: 1,344,462,200 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: ЮП ХХК 25%, Паспорт экспрэс ХХК 100%, Ди Эйч Эл Глобал форфординг ХХК 100%

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хурдан удмын 10 адуутай

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайд болов. Эрх зүйч, багш мэргэжилтэй тэрбээр 1996 онд  Цагаан лавай дээд сургуульд багшаар ажлын гараагаа эхэлж, улсад 22 жил ажилласан. Түүний хувьд 490 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслангийн байшинтай, Овтентик Монголия ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, 110 сая төгрөгийн малтай.

  • Өөрийн орлого: 67,845,240 төгрөг
  • Гэр бүлийн орлого: Байхгүй
  • Орон сууц, барилга байгууламж: 490,000,000 төгрөгийн 1 орон сууц, 1 зуслангийн байшинтай
  • Тээврийн хэрэгсэл: Байхгүй
  • Мал аж ахуй: 110,000,000 төгрөгийн Адуу-60, Хурдан удмын адуу-10
  • Газар: 20,000,000 төгрөг
  • Үнэт эдлэл: 35,000,000 төгрөг
  • Хадгаламж: 1,485,570 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Овтентик Монголия ХХК 100%, Эрдэнэс таван толгой ХХК 1%, Ирээдүй хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага Бусад 1%, Эрдэнэс таван толгой ХК 1%, Эрдэнэс таван толгой ХК 1%, Эрдэнэс таван толгой ХК 1%

ДЭД САЙД НАР ЮУ ХИЙДЭГ ВЭ

Дэд сайд нарын ажил үүргийн хуваарь буюу ямар чиг үүрэгтэй ажилладаг тухай Засгийн газрын тухай хуульд ийнхүү заажээ.

1.Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах;
2/сайдын нэрийн өмнөөс холбогдох агентлаг, бусад байгууллагатай өдөр тутам харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах;
3/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;
4/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;
5/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;
6/хуульд заасан бусад бүрэн эрх.