“Соёмботой” ууланд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Бусад

Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” уул шатаж байна. Гал түймрийг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын 18 алба хаагч дөрвөн автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн дуудлага өдрийн 14:06 цагийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа аж.

Өмнө нь “Соёмботой” уул 2014 онд хоёр удаа, 2015 онд нэг удаа шатаж байсан удаатай. Хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг тамхины иш, шүдэнзээ унтраалгүй хаяхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын албаныхан сэрэмжлүүлж байна.