Японд амьдарч буй монголчуудад 2.5 сая төгрөг олгоно

Улс төр

Японы Засгийн газраас тус улсад бүртгэлтэй хүн бүрд эрх тэгш 100.000 иен олгохоор болжээ. Энэ нь монгол мөнгөөр 2.5 сая төгрөг аж.

Үүнд гурван сараас дээш хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй иргэд мөн хамрагдах юм байна. Хэрэв оршин суугаа хаягаа бүртгүүлээгүй бол энэ сарын 27-ноос өмнө бүртгүүлэх шаардлагатай. Тус тэтгэмжийг авахын тулд оршин суугаа хаягаа цахимаар бүртгүүлэх болон шуудангаар илгээх боломжтой бөгөөд ирэх тавдугаар сараас олгож эхлэх юм байна.