Коронавирусын вакцин хэзээ гарах вэ

Дэлхийн мэдээ

Дэлхий даяар 80 гаруй анагаах ухааны судалгааны баг хамт олон үхлийн аюул таригч коронавирусээс хамгаалах, урьдчилан сэргийлэх эм, тариа, вакциныг гарган авахаар оролдож эмнэлзүйн туршилт явуулж байгаа гэх судалгаа гарсан.

Тэгвэл энэхүү багуудын судалгааны үр дүн хэзээ үр өгөөжөө өгөх талаар олон нийт байнга асууж байгаа тул Английн BBC мэдээллийн агентлаг зарим асуултын хариултыг бэлтгэн хүргэжээ.

Вакцин гаргахад ихэвчлэн хэдэн арван жилийн судалгаа, хөгжүүлэлт шаарддаг бөгөөд Ковид-19-ийн вакцин бүрэн боловсроход дор хаяж нэг жил шаардлагатай гэжээ.

Мөн ихэнх шинжээчид 2021 оны дунд үеэс албан ёсоор  вакциныг гаргах магадлалтай гэж таамаглаж байна. Англи, Герман, Хятад, АНУ зэрэг орнууд гарган авсан вакцинаа амьтад дээр турших туршилтаа дуусган ба одоогийн байдлаар хүний бие дээр турших болсон гэнэ. Түүнчлэн сайн дураараа нэгдэж, туршуулах хүсэлтэй  иргэдийг хайж байгаа ажээ.