АНУ-д хоёр муурнаас “COVID-19” илэрчээ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Нью-Йорк мужид хоёр муурнаас коронавирусийн халдвар илэрчээ.

Тодруулбал, муурнуудад амьсгалын замын өвчний хөнгөн шинж тэмдгүүд илэрсний дараа шинжилгээ авахад коронавирус илэрчээ.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төв ийн мэдээлснээр, муурнууд өөр өөр газарт амьдардаг бөгөөд аль аль нь эдгэрэх төлөвтэй байгаа гэв.

Муурнуудын нэгд халдварын шинж тэмдэг илрэхээс өмнө эзнээс нь халдвар илэрсэн бөгөөд эздээсээ юм уу хөрш зэргэлдээ амьдардаг оршин суугчдаас халдвар авсан хэмээн үзэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: nypost.com