Цемент борлуулагч иргэд зохиомол хомсдол үүсгэж цементийг өндөр үнээр зарсан нь илэрлээ

Эрэн сурвалжлах

ШӨХТГ цементийн үйлдвэр, борлуулах цэгүүдийг шалгажээ. Шалгалтаар үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа нь тогтоогдсон байна. Харин дамлан борлуулагч иргэд зохиомол хомсдол үүсгэж цементийг өндөр үнээр зарсан нь илэрчээ.

Иймд гэрээт цэгүүдээс худалдан авахыг ШӨХТГ-ын ахлах мэргэжилтэн Мөнгөнцэцэг зөвлөлөө.