"АЛТЖИН БӨМБӨГӨР" ХУДАЛДААНЫ ТӨВИЙГ ТҮР ХААЛАА

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 23-наас худалдаа үйлчилгээний газруудыг нээсэн билээ.

Энэ нь хүний бөөгнөрөл үүсгэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй тул иргэн бүр хариуцлагатай байхыг анхааруулсан. Гэвч "Алтжин бөмбөгөр"-өөр халдвартай иргэн үйлчлүүлсэн байна.

Иймд тус газрыг түр хугацаагаар хааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Мөн худалдагч нараас нь түргэвчилсэн шинжилгээ авахаар болжээ.