КОРОНАВИРУС ТУССАН ХҮНИЙ ТОО 87 САЯ БОЛЖЭЭ

Дэлхийн мэдээ
Нэгдүгээр сарын 7-ны байдлаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн нийт хүний тоо 87 740 066 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 381 728 хүн шинээр халдвар авчээ.
Энэ өвчний улмаас өнгөрөгч нэг хоногт 8 196 хүн нас барж "Ковид-19--ийн халдварын улмаас нас барсан хүний нийт тоо 1 893 414 болсон байна. Дэлхийн улс орнуудад 22 637 470 хүн эмчлүүлж байгаагийн 108 901 нь хүнд байгаа гэнэ.