ТРАМП, ПЕНСИЙН ТУСЛАХЫГ ЦАГААН ОРДОНД НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОЖЭЭ

Дэлхийн мэдээ
АНУ-ын тэргүүн Дональд Трамп Дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийн ажлын албаны дарга Марк Шортег Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өөрчлөхийг татгалзсаны нь төлөө Цагаан ордонд нэвтрэхийг хориглосон байна. Трампын энэ шийдвэрийн талаар Пенсэд ойрын эх сурвалжаас авснаа NBC телевиз дамжуулжээ.
Пенс нь улс орны Үндсэн хуулийг хамгаалахын тулд “хэрэгтэй зүйлийг хийх эр зориг дутсан” гэж Трамп үзэж байгаа юм байна. Марк Шорте нь тухайн үед төлөөлөн сонгогчдын саналыг тоолж байхад дэд ерөнхийлөгчид тусалж байсан юм.