Нийтийн тээврийн 7 чиглэлийн 47 автобус өнөөдөр түр зогсоно

Нийгэм, Эдийн засаг

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр зохион байгуулагдах дадлага сургуулилалтын үеэр 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио болон авто замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Энэ хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн 174 тээврийн хэрэгслийг богино эргүүлэх, 20 чиглэлийн 220 тээврийн хэрэгслийг уртасгах буюу тойрч явуулах, 7 чиглэлийн 47 тээврийн хэрэгслийг зогсоох зохицуулалтыг хийжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний дараах 7 чиглэлийн автобус 08:00-18:00 цагийн хооронд зогсох юм.

ХО:1 “Багабаян-Санзай-7 буудал”

ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг”

Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”

Ч:21а “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж”

Ч:21б “Гэмтлийн эмнэлэг-Сөүлийн гудамж-УИД-Цэцэг төв”

Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУИС-Хүнсний 1-р дэлгүүр”

Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”

Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа учир иргэд, олон нийт ажилдаа өглөө 08:00 цагаас өмнө явах, мөн орой 18:00 цагаас хойш тарах гэх мэт хувийн зохицуулалтыг хийх хэрэгтэй. Дадлага сургуулилалт дууссанаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ.