Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт 24 мянган ам метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ

Нийгэм, Эдийн засаг

ЭМЯ-ны мэдээлснээр "Ковид-19" халдвартай тэмцэх, сэргийлэх ажилд эрүүл мэндийн 2589 ажилтан ажиллаж байгаа аж.  Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт өвчлөл гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг хоёр голомтод ажиллаж 47 обьектод  24 мянган ам метр талбайд голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж 300 хүнд, Архангай аймгийн Батцэнгэл суманд 680 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

 

ЭМЯ болон харьяа байгууллагын тусгай дугаарын 4 утас ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт нийт 14  602 хүн хандаж коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл авчээ.