Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 7-нд буюу нөгөөдөр хөл хорио тогтооно. Энэ нь тавдугаар сарын 6-8-нд болох "COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтын хүрээнд хийгдэж буй ажил. Энэ талаар өнөөдөр /2020.05.05/ Нийслэлийн онцгой байдлын газраас болон НЗДТГ-аас мэдээлэл өглөө.
НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар “Тавдугаар сарын 7-нд зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хориог тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаана. Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдаж 08:00-18:00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ” гэлээ.
Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Хөл хорио дүүргийн хэмжээнд тогтоох учраас цэрэг, цагдаагийнхан харуул хамгаалалтад гарна. Тиймээс иргэд машинтай орж алба хаагчдын ажлыг чирэгдүүлэх шаардлагагүй. Дүүрэг нь 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамардаг. Хөл хорионы үед цэргийн зэвсэг, техник хэрэгсэл ороод ирэнгүүт иргэд цочирдож болзошгүй тул урьдчилсан мэдээлэлд анхаарч, заавар зөвлөмжийг дагахыг анхааруулж байна. Энэ үеэр 2129 албан хаагч хяналт тавина. Зайлшгүй тохиолдолд нэвтрүүлэх 7 орц гарцыг гаргасан. Нийт 615 алба хаагч тусгай цэгүүдэд байрлана Шаардлагатай тохиолдолд 103, гал унтраах баг зэрэг яаралтай тусламж үзүүлэх баг бэлэн байдалд ажиллана. Мөн гэр хорооллын иргэд хөл хорионы үед худгаас ус хэрхэн авахыг харуулсан зураг авалт хийнэ. Хөл хорионы үеэр албан байгууллагууд ажиллах уу гэдгийг их асууж байна. Чингэлтэй дүүргийн хувьд тухайн өдөр байгууллагын үйл ажиллагаагаа дотооддоо зохион байгуулах чиглэлийг өгч байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг тойроод долоон орц гарцыг төлөвлөж байна. Зайлшгүй шаардлагатай хүмүүсийг оруулж, гаргана.” гэв.
Мөн тус дүүргийн иргэд өглөө 08.00 цагаас өмнө ажилдаа очсон байх ёстойг анхааруулж байна. Хөл хориог зөрчиж автомашинтай зорчсон хувь хүнийг 150 мянган төгрөг, албан байгууллагыг нэг сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэх юм. Энэ үеэр тус дүүрэгт автобус зорчихгүй бөгөөд бусад дүүргийн автобус тогтоосон бүсийн заагаас гадуур хөдөлгөөнд оролцох аж.
1 Сэтгэгдэл
buy generic tadalafil 5mg <a href="https://ordergnonline.com/">tadalafil dosage</a> can you buy ed pills online