Коронавирусээр халдварласан 41 дэх тохиолдол бүртгэгдэв

Улс төр

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар 5 лабораторид 307 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-ийн 2, Зооноз судлалын Үндэсний төв, Дорнод, Дархан-Уул аймгийн лабораторид дээрх шинжилгээг хийсэн байгаа.

Мөн Ховд аймагт нэг лаборатори ашиглалтад оруулсан. ХӨСҮТ-ийн лабораторийн хэмжээний лаборатори байгаа. Эх нялхсын төв дээр бас нэг лаборатори бэлэн байгаа.

ХӨСҮТ-ийн Тусгай үүргийн онгоцоор ирсэн 275, Дорнодоос тандалтаар 6, Дархан-Уул аймгийн 26 хүнээс тус тус шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй.

Харин Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс covid-19 илэрч Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусээр халдварласан тохиолдол 41 болж бүртгэгдлээ. Үүнээс 13 нь эдгэж эмнэлгээс гарсан бол 28 нь эмчилгээ хийлгэж байна.