Индонез улс коронавирусээр нас барсан хүний тоогоо нуусан байж магадгүй

Дэлхийн мэдээ

Хятадын Ухань мужаас гаралтай коронавирусын цар тахал хөгжиж буй орнуудад харьцангуй бага тархалттай байгааг ДЭМБ-аас онцлоод байгаа.

Тэгвэл зарим улс орнуудыг бодит тоон үзүүлэлтээ нуусан хэмээн сэжиглэх шинжээчид байгаа бөгөөд үүний дунд Индонез улсыг багтаажээ.

Английн Рейтерс агентлагийн мэдээлснээр Индонезид тус өвчнөөр нас барсан 2,200 гаруй талийгаач бүртгэгдсэн гэх судалгаа байгаа ч албан ёсны тоонд багтаагаагүй байна.

Өнөөдрийн байдлаар тус улсаас өгсөн мэдээгээр 10,000 орчим иргэн халдвар авсан гэсэн бол үүний 765 нь нас барсан гэжээ.