Ерөнхийлөгч Трамп Хятадын банкнаас 211 ам.долларын зээл авч байжээ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын банкнаас их хэмжээний зээл авсан хэмээн шүүмжлэлийн бай болж байна. Коронавирусийн халдварын голомт болоод байгаа Америк улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авч чадаагүй хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед шүүмжлэлд өртөж буй юм.

Тэгвэл Ардчилсан намынхан Трамп 2012 онд Bank of China-гаас маш их хэмжээний буюу 211 сая ам.долларын зээл авсан талаарх баримтыг дэлгэлээ. Тодруулбал Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт байрлах, Трамп цамхгаас хэдхэн алхмын зайд байрлах 43 давхар цамхгийн 30 орчим хувийг Дональд Трамп 2012 онд худалдан авчээ. Гэхдээ тэрбээр тус цамхгийг худалдан авахдаа Хятадын Bank of China-гаас 211 сая ам.долларын зээл авч байжээ. Зээлийн эргэн төлөлт ирэх 2022 оноос эхэлнэ хэмээн Politico-д бичсэн байна.

Дональд Трамп 30 хувийг нь эзэмшдэг гэх барилгаДональд Трамп 30 хувийг нь эзэмшдэг гэх барилга

Энэ бол Трампын үл хөдлөх хөрөнгийн хамгийн үнэтэйд нь тооцогдож байгаа аж. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон тохиолдолд Бүгд Найрамдах намтай холбоотой ямар ч банк түүнд зээлийн эргэн төлөлтийг төлөх санхүүгийн эх үүсвэр гаргаж өгнө хэмээн Ардчилсан намынхан хардаж буй юм. 

ЖО БАЙДЕН БИШ ТРАМП ХЯТАДААС САНХҮҮГИЙН ХАМААРАЛТАЙ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэд Ерөнхийлөгч асан, дараагийн төрийн тэргүүнээр сонгогдох хамгийн өндөр магадлалтай Жо Байденыг Хятадын үзлийг сурталчилдаг, Хятадын "утсан хүүхэлдэй" хэмээн Трамп хэд хэдэн удаа мэдэгдсэн. 

Учир нь Жо Байдений хүү Хантер Байден Шанхайн BHR хөрөнгө оруулалт, санхүүгийн менежментийн компанийн удирдах зөвлөлд байсан. Хятадын компанид ажиллаж байхдаа Хантер Байден нар ямар нэг алдаа дутагдалтай үйл ажиллагаа явуулсан гэх баримт нотолгоо Трампад байхгүй. Гэсэн хэдий Ерөнхийлөгч Трамп эцэг хүү Байденыг мөрдөн шалгах хүсэлт гаргаад байгаа юм. Трамп болон түүний дэмжигчид Жо Байденыг Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгч байхдаа Украины Засгийн газарт дарамт шахалт үзүүлсэн хэмээн буруутгасан. Мөн Хантерыг Хятадын компани дахь нөлөөгөө ашиглаж хөрөнгө оруулалт татсан гэж үзжээ. Жо Байдены хүү Украины байгалийн хийн Burisma компанийн удирдах зөвлөлд 2014 онд орсон нь мөн л авлигын хэрэгт холбоотой гэж Трамп сэрдэж байна.