Монголд тарваган тахлын дахиад нэг тохиолдол илэрлээ

Нийгэм, Эдийн засаг

 Монголын зооноз судлалын үндэсний төв тарваган тахлаар дахин нэг хүн өвчилсөн талаар мэдээллээ. Энэ эх сурвалжаас мэдээлэл авсан “Синьхуа” агентлаг өвчтөнийг  тарваганы мах идсэн  25 настай эмэгтэй гэж мэдээлсэн байна. Лабораторын шинжилгээгээр түүнийг тарваган тахлаар өвчилснийг тогтоожээ. Өвчилсөн эмэгтэй ойрын хавьтал 19 хүнийг тодруулсан байна. 

Энэ 2020 он гарсаар монголд тарваган тахлаар өвчилсөн  22 тохиолдол гараад байгаа юм. Эднээс Ховд, Завхан, Говь-Аллтай аймагт гурван хүн энэ өвчнөөр нас баржээ.