Монголчууд БНСУ-д нэгнийхээ амийг хөнөөжээ

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын харьяат 22 настай А, 38 настай Б нарыг бусдын амь насанд халдсан хэрэгт сэжиглэн БНСУ-ын Гангвон мужийн Донхэ дүүргийн цагдаагийн газар энэ сарын 28-ны өдөр баривчилжээ.

Сэжигтэн А бусадтай нийлэн  энэ сарын 21-ний өдрийн орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  мөнгөний талаар  маргалдан, Монгол Улсын харьяат 48 настай С-ийн амь насыг хөнөөсөн гэж үзэж байгаа юм байна.  Хохирогч С-ийн цогцсыг маргааш нь буюу есдүгээр сарын 22-нд өдөр хамт ажиллагсад нь олсон гэнэ.

Сэжигтнүүд хохирогч С-ээс мөнгө зээлээд буцаан өгөхийг шаардахад нь маргалдаж хүч хэрэглэн, улмаар аминд нь хүрчээ.