Зөвшөөрөлгүй ШТС барьж байсан ажлыг зогсоолоо

Нийгэм, Эдийн засаг
Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу газар шорооны ажил хийгдэж, ШТС барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу 2020 оны 9-р сарын 24-ний өдөр шалгалт хийгдлээ. Шалгалтаар Шунхлай трейдинг ХХК тус газар дээр ШТС барих зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлж байсанд 07-201076 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэн шалган, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дах заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөчлийг арилгуулахаар 07-104/1355 дугаартай даалгавраар ШТС барих ажлыг зогсоолоо.