Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 95 иргэн эх орондоо ирэв

Нийгэм, Эдийн засаг

Алматы-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай онгоц өчигдөр (2020.09.28) шөнө 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардав.

Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 4, өндөр настан 8, эрүүл мэндийн шалтгаантай 19, жирэмсэн нэг, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 63, нийт 95 иргэн эх орондоо ирсэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг “Ахмадын амралт”-д тусгаарлажээ.