Нагорный Карабахад армяны 550 цэргийг устгалаа гэж Азербайжан мэдээллээ

Дэлхийн мэдээ

Нагорный Карабахад болж байгаа мөргөлдөөний үеэр армяны 550 цэргийг алж устгалаа гэж мэдээллийн “Интерфаксу–Азербайжан” агентлаг мэдээллээ. Үүний өмнө Ереван өөрийн талаас 16 цэрэг алагдаж 200 цэрэг шархадсан гэж мэдээлсэн юм.

“Тагнуулын мэдээллээс авснаар бол ням гарагт болсон тулалдааны үеэр Армяны зэвсэгт хүчин  ихээхэн хохирол амслаа. Азербайжаны арми армяны 22 танк, хуягт техник, зенит пуужингийн “ОСА” нэгж 15, нисгэгчгүй аппарат 18, артиллерийн найман суурь, зэвсэг галт хэрэгслийн гурван агуулахыг устгалаа. Үүний зэрэгцээ цэргийн 550 албан хаагчийг алж устгасан” гэж Азербайжаны Батлан хамгалаахын хэвлэлийн алба мэдээлжээ.

Азербайжаны талаас  учирсан хохирлыг Баку мэдээлээгүй байна. Харин Армяны Батлан хамгаалах яам болохоор азербайжаны талаас 200 цэргийн алж устган, 30 хуягт технид, нисгэгчгүй 20 аппаратыг устгасан гэжээ.

Нагорны Карабахын районд армян азербайжаны цэргийн мөргөлдөөн есдүгээр сарын 27-ны ням гарагт хурцдан байлдаж эхэлсэн юм. Талууд бие биенээ энэ үйл явдалд буруутгасаар байна. Хоёр тал 1994 оноос эхлэн нисэх хүчин, артиллер, танк ашиглан байлдсанаас энгийн номхон олон хүн нэрвэгдэж амь алдаад байгаа юм.

Хоёр тал одоо  бүх нийтийн дайчилгаа зарлаад байна.