БНАСАУ усан хилийг нь зөрчихгүй байхыг Өмнөд Солонгосоос шаардлаа

Дэлхийн мэдээ

Амь үрэгдсэн албан тушаалтныхаа цогцосыг хайх үедээ усан хил зөрчихгүй байхыг Умард Солонгос, Өмнөд Солонгосын талд анхаарууллаа гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК дамжууллаа. Өмнөд Солонгосын Загас агнуурын газрын ажилтан есдүгээр сарын 21-ний өдөр сураггүй алга болсон юм. Пеньян энэ тухайд түүнийг зөвшөөрөлгүйгээр хил зөрчөөд эргийн хамгаалалтын дохио анхааруулгад хариу өгөөгүй, бүр нуугдахыг оролдсон гэж тайлбарласан.

“Манай  тэнгисийн цэргийн баруун флотын илтгэлд бичсэнээр бол Өмнөд Солонгос цэрэг иргэний олон хөлөг оролцуулан эрлийн ажиллагаа явуулж  есдүгээр сарын 25-наас хойш манай усан хилд нэвтэрч байна. Энэ бүхэн харилцааны хурцадмал байдалд хүргэж мэдэх учраас бид Өмнөдийн талыг цэргийн хамгаалалтын бүс, хил зөрчих явдлаа нэн даруй зогсоохыг уриалж байна” гэж мэдээллийн агентлагийн мэдээнд дурджээ.

Мөн Умард Солонгосын тал эрлийн ажиллагааг өөрсдөө явуулна, цогцосыг олсон тохиолдолд Өмнөдийн талд шилжүүлэн өгнө гэсэн байна.

Харин Өмнөд Солонгосын эрх баригчид болохоор манай ажилтныг умард Солонгосын хилчид хулгайлж буудан алаад цогцосыг нь шатаасан гэж мэдэгдээд энэ илэрхий харгис үйлдлийнхээ талаар БНАСАУ-ыг тайлбар өгөхийг шаардаж байгаа юм.

Өөрийн нь иргэний амийг хөнөөснийхөө төлөө Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын ард түмнээс уучлал гуйжээ. Удирдагч Ким Чен Ун илгээлтдээ “Энэ үйл явдал Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон өмнөд солонгосын ахан дүүсийн хувьд ямар их харамсалтай хэрэг болсныг ойлгож, гэм буруугаа мэдэрч байна” гээд энэ халдлагын учрыг тодруулахаар бүхий л арга хэмжээ авна гэдгээ дурджээ.

Гэхдээ тэр өмнөдийн иргэн хил зөрчөөд, нуугдахыг оролдсон гэсэн байна. Умард Солонгосын эргийн хамгаалалтынхан арван удаа буудаад, түүний цогцос, завийг нь бас шатаасан юм байна.

Улс орондоо  COVID-19-ийн халдвар оруулахгүйн тулд Умардын тал хилчиддээ шууд гал нээх тушаал өгсөн юм байна.