Ерөнхийлөгчид халдахад бэлтгэж байгаа гадаад иргэдийг Колумбад хайж байна

Дэлхийн мэдээ

Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке Маркесийн амь насанд  халдахаар зэхэж байсан гадаадын хоёр иргэнийг хууль сахиулагчид хайж байна гэж El Tempo сонин энэ сарын 26-нд мэдээллээ.

“Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхний амь насанд халдахыг зэхэж байсан гадаадын хоёр иргэнийг тагнуулын салаа, хууль сахиулах байгууллагатай хамтраад эрэн сурвалжилж байна. Би мэдээлэгчийнхээ ачаар энэ хүмүүсийг мэргэн буудагчийн зэвсэгтэйгээр саяхан  манай оронд ирснийг нь мэдэж байна” гэж Колумбын засгийн газар дахь эх сурвалж хэвлэлд ярьжээ.

Ерөнхийлөгч Иван Дуке Маркесийн амь насанд гадаадын хоёр иргэн халдах гэж байна гэдэг нь есдүгээр сарын 26-нд тодорхой болсон юм. Энэ мэдээллээр бол эдний “нэг нь орос, нөгөө нь израиль хүн” гэнэ. Өөр тодорхой мэдээлэл байхгүй, цэрэг, цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд орсон гэнэ.