Трамп АНУ-ын эдийн засгийг Хятадаас хараад байдлыг бүрэн эцэс болгоно

Дэлхийн мэдээ

АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй болох төрийн тэргүүний сонгуульд ялах юм бол америкийн эдийн засгийн Хятадаас хараат байдлыг бүрэн эцэс болгоно гэж амласан байна. Тэрбээр Пенсильван мужид өөрийн талынхандаа үг хэлэх үеэр ингэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

“Дараагийн дөрвөн жилд бид Америкийг үйлдвэрлэлээрээ асар том гүрэн болгож, эдийн засгаа Хятадаас хараат байлыг бүрэн эцэс болгоно” гэж Трамп мэдэгджээ.

АНУ, Хятадын хоорондох худалдааны дайнд  Хятад ялж, эдийн засгийн гол гол үзүүлэлтээрээ америкийн өмнө гарлаа гэж өнгөрөгч есдүгээр сард Bloomberg мэдээлсэн юм.

Дональд Трамп бас ирэх сонгуульд ялж дахин ерөнхийлөгч болбол АНУ болон Хятадын эдийн засгийг салгах боломжийг хайхад бэлэн байна гэж өнгөрөгч наймдугаар сард хэлж байсан.

АНУ 2017 оноос эхлэн Хятадтай худалдааны дайн хийж эхэлсэн. 2020 оны эхээр  талууд худалдааны хэлэлцээрийн “эхний шат”-ыг тохиролцож Бээжин, америкийн бараа бүтээгдхүүнийг худалдан авахыг зөвшөөрсөн юм.  Гэвч дараахан нь америкийн тал Хятадыг коронавирусын халдварыг тархаасан гээд хэлэлцээрийн “хоёрдахь” шатыг хийж гарын үсэг зурахаас татгалзсан юм.