Онгоцны ослоос амьд гарсан цэргийн эцэг мөн онгоцны ослоос амьд үлдэж байжээ

Дэлхийн мэдээ

Украины цэргийн нийсэх хүчний,  тээврийн Ан-26 онгоц Харьков хотод газардах үедээ есдүгээр сарын 25-ны орой осолдож сүйрсэн байна. Онгоцонд Харьковын Цэргийн нисэх хүчний их сургуулийн 20 сонсогч, багийн долоон гишүүн явжээ. Ослын улмаас 25 хүн амь үрэгдэж, нэг сонсогч унаж байгаа онгоцноос үсэрснээр амьд гарч эмнэлэгт хүргэгдсэн байна. Эхлээд ослын шалтгааныг хөдөлгүүрийн нэгийн доголдолтой холбоотой гэж байсан ч эцэст нь диспетчирийн алдаанаас болсон гэж үзэж байна.

“Ан-26 онгоцны нисгэгч буухыг хүсэхэд энэ ажиллагааг хариуцах ёстой газрын албаныхан нэг минутын дараа л хариу өгсөн. Энэ нь энэ үеэр өөр онгоц газардаж байсантай холбоотой” гэж Харьков мужийн захиргааны тэргүүн Алексе Кучер “Украина 24” телевизээр ярьжээ. 

Тэр бас  буух шийд өгсөн хүмүүс, онгоцны хөдөлгүүр ажиллахгүй байгаа мэдээлэл авсан атлаа яагаад өөр онгоцонд буух зөвшөөрөл өгсөн юм гэж асуужээ.

Ослоос амьд үлдсэн сонсогчийн эцэг гурван ч удаа ослоос амьд гарч байсан гэж нэг хамаатан Вячеслав Золочевский “Сегодня” хэвлэлд ярьсан байна. Эцэг нь “би гурван ч удаа унаж байсан. Одоо хүү маань амьд гарлаа, яг аавын хүү” гэж байна хэмээн Золочевский  ярьжээ.