Олон улсын автосалон Хятадад нээгдлээ

Дэлхийн мэдээ

Хятадын нийслэл Бээжин хотноо Олон улсын авто салоны 16 дахь удаагийн үзэсгэлэн “Auto China 2020”-ийг нээсэн байна. Үзэсгэлэнд дэлхийн улс орнууд 82  компани шинэ бүтээл машинаа дэлгэжээ. Энэ дотор үндэстэн дамнасан автоконцернуудын 14 машин, орчин үеийн 36 шинэ машин байна. Энд үзүүлж байгаа машинуудаас 160 гаруй нь эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажиллах машин байгаагийн 147 загвар нь хятадын автомашин үйлдвэрлэгчдийн бүтээл байна. Нийт 200 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд зорчигч тээврийн, ачааны, болон хөнгөн нийт 800 гаруй машин дэлгэн үзүүлж байна.