Цасан шуурганы улмаас Баян-Өлгийд төөрсөн аялагчдыг эсэн мэнд буулгажээ

Нийгэм, Эдийн засаг

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн Алтай таван богд уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт энэ сарын 23-нд 15 том хүн, гурван автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас төөрчээ.

Улмаар иргэд аймгийн Онцгой байдлын газарт “Зам харагдахгүй байна. Уулнаас буух боломжгүй боллоо” гэх дуудлагыг мөн өдрийн 16:55 цагт өгсний дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид есдүгээр сарын 24-нд тухайн иргэдийн төөрсөн уулын бэлд очиж, буулгасан байна. Дээрх 15 хүний биеийн байдал хэвийн байгаа ажээ.