БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД СӨХ-НЫ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛЫГ НЬ АВЛАА

Нийгэм, Эдийн засаг

  “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан. 

Тус хуулийн төсөл нь СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, ил тод болгох, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийг зохицуулах, иргэдийг аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсронгуй болгохоор иргэд, олон нийт, СӨХ-доос санал авах хэлэлцүүлгийг дүүрэг тус бүрд зохион байгуулж байна. 

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн нэгд тооцогддог Баянзүрх дүүрэг 1040 нийтийн зориулалттай орон сууц, 442 Сууц өмчлөгчдийн холбоотой. Өчигдөр (2024.04.08) тус хуулийн төслийг Баянзүрх дүүргийн иргэд, сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлд танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган 15 зүйл, 84 бүлэгтэй уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Иргэдийн зүгээс энэ хууль олон жил хүлээгдэж байгааг онцлоод СӨХ-нд ажиллах хүний нөөц, насжилт ихтэй орон сууцны байшингийн дээвэр, лифтний засвар, СӨХ-ны төлбөрийг хэрхэн тогтоох зэрэг нийтлэг асуудлыг хөндөж байлаа.